Улаанбаатар хотын хамгийн сайхан байршилд сүндэрлэж буй “EDELWEISS Jargalant Villa” хотхоныг бид онцлон танилцуулж байна. Бидэнтэй төслийн менежер Ж.Хишигмаа ярилцсан юм. Уншигч та бүхэнд цагаан уул цэцгийн нэрээр нэрлэгдсэн тус хотхоны интерьер дизайн, гадна тохижилт гээд бүх зүйл таалагдана гэдэгт итгэлтэй байна. Байгалийн үзэсгэлэнг тольдонгоо амар тайван аж төрөх таатай орон зайг хамтдаа харцгаая.
Юуны өмнө хотын төвөөс зайдуу хаус хотхонд амьдрах болон орон сууцанд амьдрахын ялгаатай талын тухай ярилцъя. Таны бодлоор гол ялгааг нь юу гэж харж байна вэ? Цаг үе, нөхцөл байдлаас улбаатай эрэлт, хэрэгцээ шаардлагууд ч түүнийгээ дагаад өөрчлөгдөж байна л даа. 1958 он хүртэл хашаа байшинд амьдарч байсан Улаанбаатар хотын иргэд маань 40 мянга, 50 мянган айлыг орон сууцжуулах бодлогоор анхны орон сууцанд амьдрах соёл түүнийгээ дагаад эрэлт бий болж эхэлсэн. Харин өнөөдөр нийслэл хотын хүн ам, барилга байгууламжийн нягтрал тооцооллоосоо ихдэж нэг ёсондоо ачааллаа даахгүй болсон. Өглөө гэрээсээ гараад л хотхон дотроо автомашины түгжрэлд өртөх, 3 алхаад тулах олон барилга байгууламжтай болсон амьдралын хэмнэл нь биднийг хувийн орон зайд цэвэр агаартай, ая тухтай амьдрах эрэлтийг үүсгэсэн. Миний бодлоор Монгол хүний онцлог бол цэвэр агаар, хувийн орон зайтай, байгаль, уул устайгаа ойрхон амьдралын хэв маяг гэж боддог. Өөрөөр хэлбэл, орон сууцанд амьдрах бидний уг мөн чанарт тэр бүр нийцэхгүй болов уу. Түүнчлэн ковид, газар хөдлөлт гээд сүүлийн үед аюулгүй байдалтай холбоотой асуудлууд ч гарч ирсээр байгаа нь хүмүүс хаус сонгох бас нэгэн шалтгаан болж байна. Edelweiss Jargalant Villa хотхоны талаар товч танилцуулбал? “Edelweiss Jargalant Villa” хотхон нь Богд Хан уулын баруун энгэр Жаргалантын аманд, дэлхийд тэргүүлэгч сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий дэд бүтцийн шийдлээр барьж буй 23 айлын 4-5 өрөө, 137-246m2 сингл болон твин хаусаас бүрдэх, нийт газрынхаа 70%-д ногоон байгууламжаар хүрээлэгдсэн тансаг зэрэглэлийн хаус хороолол юм. Мөн хүүхдийн тоглоомын талбайг цогцоор нь шийдсэнээс гадна өрх бүрд хувийн эзэмшлийн газар олгож, хаус болгоныг террас, автомашины дулаан гаражтай байхаар төлөвлөсөн.
Edelweiss Jargalant villa хотхон нь байгальд ээлтэй гэдгээрээ ялгарах байх. Ер нь дулааны алдагдал багатай, байгальд ээлтэй технологийн тухайд танилцуулж өгнө үү? “Edelweiss Jargalant Villa” төслийг хэрэгжүүлэхдээ энерги, дулааны алдагдалгүй, байгалийн гэрэл, эрчим хүчийг түлхүү ашиглах зорилгоор гадны томоохон их дээд сургууль төгссөн мэргэжлийн баг бүрдүүлэн ажилласан. Тиймээс сүүлийн үеийн дэвшилтэд технологийг ашиглан, бүх хаусаа өглөөнөөс оройны нар жаргах хүртэл аль өнцгөөс байгалийн эрчим хүчийг ашиглаж байгааг судлан, тухайн өнцөг бүрд өөрийн хэмжээ, интерьерт нийцүүлэн жижиг, том цонхыг төлөвлөсөн байгааг анзаарч болно. Мөн манай хамт олон барилгын хийцлэлдээ дотоодын болоод дэлхийн шилдэг, дулааны алдагдалгүй материал, тоноглолуудыг ашиглаж, суулгалтын үе шатанд хүртэл бүгдийг маш мэргэжлийн гүйцэтгэсэн. Иймд манай хаус нь урсгал зардлыг маш сайн танах бөгөөд хаус-т амьдрах нь зардал өндөртэй гэх бодлыг өөрчилнө гэдэгт эргэлзэхгүй байна.